Увс аймгийн Өндөрхангай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Өндөрхангай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Өндөрхангай сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Өндөрхангай сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хөдөөгийн 4 багт хувилбарт сургалтаар СӨБ эзэмших зуны цэцэрлэгийн байртай боллоо.

2017-07-01

Багийн ИНХ- ын дарга нарын санаачилгаар хөдөөгийн 4 багт малчдын хүүхдэд СӨБ- ыг хувилбарт сургалтаар эзэмшүүлэх зуны цэцэрлэгийн байрыг иргэдийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулсан. 
1. Цалуу багийн ИНХ- ын дарга Б. Лхагвабаяр санаачилж ИТХ- ын төлөөлөгч Х. Дэмбэрэлсамбуу аав, ах дүү үе үеийн сумын ИТХ- ын төлөөлөгч 6 гэр бүл хамтран 8.5 сая төгрөгийн өртөг бүхий цэцэрлэгийн байрыг барьж өгсөн. 
2. Батсайхан багийн ИНХ- ын дарга М. Ганчимэгийн санаачилгаар дүү ИТХ- ын төлөөлөгч В. Бадамдорж ах дүүгийн хамт 11.5 сая төгрөгийн өртөгтэй байрыг барьж өгсөн. 
3. Жаргалант багийн ИНХ- ын дарга Ж. Батсүх, Засаг дарга Б. Эрдэнэбат нар өөрсдийн хөрөнгө болон багийн иргэдийн хандиваар 8.5 сая төгрөгийн өртөгтэй байрыг барьж ашиглалтанд оруулж хүүхдийн цэцэрлэгийн хамт олонд хүлээлгэн өгч хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн.
4. Цагааннуур багийн ИТХ- ын төлөөлөгч Г. Өсөхбаяр ах дүү  нарын хамт 10:5 сая төгрөгийн өртгөөр барьж ашиглалтанд оруулсан. 
Цэцэрлэгийн доторх тоног төхөөрөмжийг иргэд байгууллагуудын хандиваар бүрдсэн. Энэ нь төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө гаргахгүйгээр иргэдийн оролцоогоор хийгдсэн маш том бүтээн байгуулалтын ажил болсон. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%