Сумын сонгуулийн хороо нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр аймгийн сонгуулийн хорооны тогтоолоор байгуулагдаж, 2024 оны 08 дугаар сарын 14- ний өдөр, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус тус хуралдсан бөгөөд хурлаар дараах асуудлуудыг цаг тухай бүр нь хэлэлцэж шийдвэрлэж ажилласан байна.
1. Сумын сонгуулийн хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь батлах тухай
2. Орон нутгийн сонгуульд оролцох намуудын хүсэлт, материалтай танилцаж,
хэлэлцэж шийдвэр гаргах тухай
3. Хэсгийн хорооны гишүүдийг томилох тухай
4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн хүсэлт,
материалтай танилцаж, тулгалт хийж, хянаж, хэлэлцэж шийдвэр гаргах тухай
5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн
саналын хуудасны загвар батлах тухай
2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар гишүүдийн ажил үүргийн хуваарийг баталж, гишүүн бүр хэсгүүдийг нэг нэгээр хариуцахаар тогтож хуваарилав. 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Монгол Ардын Нам болон Ардчилсан намын сонгуульд оролцох хүсэлтүүдийг хүлээн авч, материалтай танилцаж 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор намуудыг бүртгэж хариу хүргүүлсэн. Хэсгийн хороодыг байгуулж бүх хэсгийн гишүүд болон хэсгийн хорооны дарга нарт 09 дүгээр сарын 02-н, 09 дүгээр сарын 30-н, 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус сургалт зохион байгуулсан. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 20-оос 24-нийг хүртэл багуудаар явж иргэдэд сонгуулийн боловсрол олгох талаар сургалт зохион байгуулсан.
Намаас нэр дэвшигчдийн нэрсийг 09 дүгээр сарын 02-оор авч, 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор баримт бичгийг хүлээн авч 09 дүгээр сарын 09-ний өдрийн 03, 04 дүгээр тогтоолоор 37-н нэр дэвшигчийг бүртгэж, 5-н нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж намуудад хүргүүлсэн. Дахин болон нөхөн нэр дэвшүүлэх хүсэлтийг хүлээн авч 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Монгол Ардын намын 2, Ардчилсан намын 3-н нэр дэвшигчийг нэр дэвшүүлсэн.
2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолоор саналын хуудасны загвар баталж, аймгийн сонгуулийн хороонд хүргүүлсэн. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг 09 дүгээр сарын 26-ны өдөр гардуулан өгсөн. 09 дүгээр сарын 14-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэсээс нэрсийн жагсаалтыг хүлээн авч сонгуулийн хороо болон хэсэг бүр жижүүрийн, ажил үүргийн хуваарь гарган хуваарийн дагуу хариуцлагатай ажилласан.
Менежер, шадар туслах, ухуулагч бүртгэгдээгүй. 10 дугаар сарын 05-ны өдрийн 00:00 цаг хүртэл хэсгүүд ажиглагч, 07-ны өдрийг дуустал зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтүүдийг хүлээн авч бүртгэж ажиглагчдын үнэмлэхийг олгосон. 2024 оны 10 дугаар сарын 07-н болон 09-ний өдөр өгөгдөл дамжуулах туршилтыг хийсэн. Мөн санал авах байр болон санал авахад шаардагдах зүйлсийг бэлтгэн хэсгүүдэд тараан заавар зөвлөгөө өгч бэлэн байдлыг хангуулж ажилласан. Мөн энэ үеэр хэсгүүдийн дарга, гишүүдээс саналын хуудас хүлээн авсан тэмдэглэл мэдээ, 2 удаагийн туршилтын өгөгдөл дамжуулсан тайлан,сургалтын санал авсан талаарх тэмдэглэл зэргийг цаг тухай бүрт нь шаардаж авч архивласан. Нийт 8-н тогтоол, 4-н захирамж гаргасан ба дээд газарт явуулсан бичиг 7, ирсэн бичиг 11 бүртгэгдсэн байна.
2024 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 06:00 цагт хэсгийн хороодын санал авах ажиллагааг эхлүүлж бүх хэсэгтэй холбогдож нээсэн мэдээллийг хүлээн авсан.11 цагт хэсгүүдээс ирцийн мэдээ авч ажиллалаа. 1-р хэсэг 33%, 2-р хэсэг 16%,3-р хэсэг 16%,4-р хэсэг 21%, 5-р хэсэг 30%-ийн ирцтэй байв. 15 цагийн байдлаар ирцийн мэдээ авахад 1-р хэсэг 69.23%, 2-р хэсэг 55%, 3-р хэсэг 43.78%, 4-р хэсэг 54.07%, 5-р хэсэг 51.87%-ийн ирцтэй байна. 17:00 цагаас намуудын төлөөллөөр хяналтын тооллого хийх сугалаа татууллаа. Нийт 5-н хэсгээс 3-н хэсэг дээр тооллого хийх тул 2 намын төлөөлөл 1, 1 хэсэг сонгож үлдсэн 3-н хэсэг дээр хяналтын тооллого хийхээр тохилцов. 3, 4, 5-р хэсгийн хороод хяналтын тооллого хийхээр сонгогдов. 19:00 цагт бүх хэсгүүд мэдээгээ амжилттай дамжуулж 3, 4, 5 дугаар хэсгүүдэд хяналтын тооллогыг зохион байгуулж ажиллалаа.