Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан үндэсний бөхийн
барилдааныг Өндөрхангай сумын ИТХ-аас 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн зааланд амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд нийт 16 бөх барилдаж
Аймгийн начин М.Мөнх-Эрдэнэ түрүүлж, сумын начин Б.Амартөр үзүүрлэж, залуу бөх Б.Бямбасүрэн, Б.Гантогтох нар шөвгийн 4т үлдлээ.
Үзүүрлэж, түрүүлж, шөвөгт үлдсэн бөхчүүдийг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.