Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын
сургуулийн 7-12 дугаар ангийн сурагчдын дунд ХҮРЭЛ ТУЛГА-2024 яруу найргийн уралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Соёлын төвд амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд нийт 18 сурагч оролцож, 1 дүгээр байранд 11а ангийн сурагч Б.Чинболор, 2 дугаар байранд 12а ангийн сурагч П.Жаргал, 3 дугаар байранд 12а ангийн сурагч Ж.Эрхсаран, тусгай байранд 11а ангийн сурагч Б.Мягмаржав, 10а ангийн сурагч Б.Тэгшжаргал нар тус тус шалгарлаа.
Байр эзэлсэн сурагчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.