2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд багуудын хурал амжилттай болж өндөрлөлөө. Хурлаар багийн засаг дарга болон ИНХ-ын дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэж, санал хурааж дарга нараа сонголоо. Цалуу багийн засаг даргаар Чунагийн Одонхүү, ИНХ-ын даргаар Халзанхүүгийн Гантөмөр нар, Батсайхан багийн засаг даргаар Нэмэхжаргалын Рагчаасүрэн, ИНХ-ын даргаад Чулуунбатын Дуламсүрэн нар, Цагааннуур багийн засаг даргаар Амарсанаагийн Бямбагэрэл, ИНХ-ын даргаар Дамдиндоржийн Балжинням нар, Жаргалант багийн засаг даргаар Бямбаагийн Мягмарсүрэн, ИНХ-ын даргаар Бямбаагийн Балгэрэл нар, Цэцэрлэг багийн засаг даргаар Отгоны Цэдэндорж, ИНХ-ын даргаар Майдаржавын Энхбат нар тус тус сонгогдлоо.