Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "ШАТРЫН АВАРГА-2025" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 14н тамирчин оролцож 1-р байрыг Б. Батням, 2-р байрыг Д. Тэрбиш, 3-р байрыг Ч. Лхагвасүрэн нар эзэллээ. Тэмцээнд байр эзэлсэн тамирчдыг аймгийн шатрын аваргын тэмцээнд оролцох эрхийн бичиг болох БАТЛАМЖ болон ӨРГӨМЖЛӨЛ мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Мөн жил бүр Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг уг тэмцээнд идэвх зүтгэл гарган оролцсон эмэгтэй тамирчин Ж. АНАНД эгчийг шагнаж, БАТЛАМЖ гардууллаа. Тус тэмцээний шагналыг ивээн тэтгэсэн Ж. ҮНЭНБАТ захиралтай ХАНГАЙН БҮРД компани болон тамирчдыг халуун шүүс, жигнэмэгээр дайлсан ИТХ-ын дарга Ж. БАТПҮРЭВ нартаа баярласан талархснаа илэрхийлье. Мөн тэмцээнд цаг зав, оюун ухаанаа дайчлан оролцсон бүх тамирчдадаа баярлалаа. Та бүхэнд сайн сайхныг хүсье.




