Увс аймгийн Өндөрхангай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Өндөрхангай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Өндөрхангай сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Өндөрхангай сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

5 дугаар сарыг "Төрийн албан хаагчдын ёсзүйн сар" болгон зарласантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төрийн байгуулллагын албан хаагчдын дунд дараах ажлуудыг зохион байгууллаа.

2026-05-22

5 дугаар сарыг "Төрийн албан хаагчдын ёсзүйн сар" болгон зарласантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төрийн байгуулллагын албан хаагчдын дунд дараах ажлуудыг зохион байгууллаа.
1. "Байгууллагын соёл- Төрийн албан хаагчийн ёсзүй" сэдэвт сургалтыг байгууллагын дарга, эрхлэгч нар болон байгууллагын ёсзүйн зөвлөлүүд, төрийн албан хаагчдад хийлээ.
Сургалтын хүрээнд ард иргэдээс төрийн албан хаагчдын ёсзүй, харилцаа хандлагын талаар цахим санал асуулга авч дүгнэлт хийж ажиллалаа.
2. Ёсзүйн сарын аяны хаалтыг хийж төрийн албан хаагчдын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион явууллаа.
Эрэгтэй
1 дүгээр байр: ЕБС-ийн З. Бямбарагчаа ахлагчтай 1 дүгээр баг
2 дугаар байр: Н. Азжаргал ахлагчтай ЕБС-ийн 2 дугаар баг
Эмэгтэй
1 дүгээр байр: ЕБС-ийн Б. Алтанцэцэг ахлагчтай 1 дүгээр баг
2 дугаар байр: ИТХ, ЗДТГ-ын М. Гэрэлчимэг ахлагчтай баг
3 дугаар байр: Хүүхдийн цэцэрлэгийн Б.Нямсүрэн ахлагчтай 1 дүгээр баг
3. Байгууллагууд, төрийн албан хаагчдын дунд корн холлын тэмцээнийг зохион явууллаа.
1 дүгээр байр: ИТХ, ЗДТГ- ын О. Цэдэндорж ахлагчтай баг
2 дугаар байр: Хүүхдийн цэцэрлэгийн баг тамирчид тус тус эзэллээ.
Үйл ажиллагааг маань дэмжин ёсзүйтэй, идэвхтэй оролцсон баг тамирчид, төрийн албан хаагчдадаа баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11168
8650 / 77%
1135 / 10%
391 / 4%
992 / 9%