Увс аймгийн Өндөрхангай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Өндөрхангай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Өндөрхангай сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Өндөрхангай сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЖЛЫН АЛБА


нийт 109

Сумын ИТХ-аас шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

2024-11-25 108
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сумын шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг Өндөрхангай сумын ИТХ-аас 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Соёлын төвд амжилттай зохион байгууллаа.
khural.mn

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 11 дүгээр сарыг байгууллага сурталчлах сар болгон олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

2024-11-01 120
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 11 дүгээр сарыг байгууллага сурталчлах сар болгон олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:  Боловсролын хэлэлцүүлэг /11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулна/  Үсэглэлийн хаан уралдаан /монгол бичгийн уралдааныг 11 дүгээр сарын 29-ний өдөр аяны хаалт хийх өдөр нээлттэй зохион байгуулна/  “Номын нөхөр” уралдаан /11 дүгээр сарын туршид хамгийн олон ном уншсан 3-н иргэн, албан хаагчийг шалгаруулна. Уншсан номын товч агуулгыг цахимаар эсвэл аяны хаалтын арга хэмжээний үеэр иргэдэд танилцуулах/  “Иргэдээ сонсъё” /Төлөөлөгчид сонгогдсон тойрогтоо ажиллах/  “Сайхан амьдрах сэтгэлээс эхтэй” сургалт хэлэлцүүлэг /11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулна./

ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

2024-11-01 144
ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагчдад мэргэжил сонголт, мэргэжлийн чиг баримжаа олгох талаар зөвлөгөө өгч ажиллалаа.
khural.mn

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ард иргэд, албан хаагчид, ахлах ангийн сурагчдын дунд "1. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлье" сэдэвт видео бичлэгийн уралдаан зарлаж байна.

2024-10-31 112
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ард иргэд, албан хаагчид, ахлах ангийн сурагчдын дунд "1. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлье" сэдэвт видео бичлэгийн уралдаан зарлаж байна.

Сумын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болж өнгөрлөө.

2024-10-25 119
Анхдугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1. Сумын ИТХ-ын сонгуулийн дүнгийн тухай илтгэл 2. Сумын ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай 3. Сумын ИТХ-ын байнгын дэг батлах тухай 4. Зохион байгуулалтын асуудал - Сумын ИТХ- ын даргыг сонгох - Сумын ИТХ- ын зөвлөлийг сонгох тухай - Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 5. Сумын ИТХ-ын дүрэм, журам батлах тухай

Сум дундын ойн ангийн автомашины дуудлага худалдааг зохион байгуулав.

2024-10-24 124
Сум дундын ойн ангийн автомашины дуудлага худалдааг зохион байгуулав. Дуудлага худалдаанд Х.Бямбадорж, С.Буджав нар оролцож 3200 000 төгрөгөөс үнийг дуудан 3400 000 төгрөгөөр иргэн С.Буджав автомашиныг худалдан авлаа.

2024 оны сумын ИТХ-ын сонгуулийг зохион байгуулж ажиллалаа.

2024-10-24 119
8 дугаар сарын 12-оос 10 дугаар сарын 11-ний хооронд сумын 2024 оны ИТХ-ын сонгуулийг амжилттай зохион байгуулж ажиллалаа. Сумын сонгуулийн хороо нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр аймгийн сонгуулийн хорооны тогтоолоор байгуулагдаж, 2024 оны 08 дугаар сарын 14- ний өдөр, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус тус хуралдсан бөгөөд хурлаар дараах асуудлуудыг цаг тухай бүр нь хэлэлцэж шийдвэрлэж ажилласан байна. 1. Сумын сонгуулийн хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь батлах тухай 2. Орон нутгийн сонгуульд оролцох намуудын хүсэлт, материалтай танилцаж, хэлэлцэж шийдвэр гаргах тухай 3. Хэсгийн хорооны гишүүдийг томилох тухай 4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн хүсэлт, материалтай танилцаж, тулгалт хийж, хянаж, хэлэлцэж шийдвэр гаргах тухай 5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн саналын хуудасны загвар батлах тухай 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар гишүүдийн ажил үүргийн хуваарийг баталж, гишүүн бүр хэсгүүдийг нэг нэгээр хариуцахаар тогтож хуваарилав. 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Монгол Ардын Нам болон Ардчилсан намын сонгуульд оролцох хүсэлтүүдийг хүлээн авч, материалтай танилцаж 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор намуудыг бүртгэж хариу хүргүүлсэн. Хэсгийн хороодыг байгуулж бүх хэсгийн гишүүд болон хэсгийн хорооны дарга нарт 09 дүгээр сарын 02-н, 09 дүгээр сарын 30-н, 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус сургалт зохион байгуулсан. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 20-оос 24-нийг хүртэл багуудаар явж иргэдэд сонгуулийн боловсрол олгох талаар сургалт зохион байгуулсан. Намаас нэр дэвшигчдийн нэрсийг 09 дүгээр сарын 02-оор авч, 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор баримт бичгийг хүлээн авч 09 дүгээр сарын 09-ний өдрийн 03, 04 дүгээр тогтоолоор 37-н нэр дэвшигчийг бүртгэж, 5-н нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж намуудад хүргүүлсэн. Дахин болон нөхөн нэр дэвшүүлэх хүсэлтийг хүлээн авч 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Монгол Ардын намын 2, Ардчилсан намын 3-н нэр дэвшигчийг нэр дэвшүүлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолоор саналын хуудасны загвар баталж, аймгийн сонгуулийн хороонд хүргүүлсэн. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг 09 дүгээр сарын 26-ны өдөр гардуулан өгсөн. 09 дүгээр сарын 14-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэсээс нэрсийн жагсаалтыг хүлээн авч сонгуулийн хороо болон хэсэг бүр жижүүрийн, ажил үүргийн хуваарь гарган хуваарийн дагуу хариуцлагатай ажилласан. Менежер, шадар туслах, ухуулагч бүртгэгдээгүй. 10 дугаар сарын 05-ны өдрийн 00:00 цаг хүртэл хэсгүүд ажиглагч, 07-ны өдрийг дуустал зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтүүдийг хүлээн авч бүртгэж ажиглагчдын үнэмлэхийг олгосон. 2024 оны 10 дугаар сарын 07-н болон 09-ний өдөр өгөгдөл дамжуулах туршилтыг хийсэн. Мөн санал авах байр болон санал авахад шаардагдах зүйлсийг бэлтгэн хэсгүүдэд тараан заавар зөвлөгөө өгч бэлэн байдлыг хангуулж ажилласан. Мөн энэ үеэр хэсгүүдийн дарга, гишүүдээс саналын хуудас хүлээн авсан тэмдэглэл мэдээ, 2 удаагийн туршилтын өгөгдөл дамжуулсан тайлан,сургалтын санал авсан талаарх тэмдэглэл зэргийг цаг тухай бүрт нь шаардаж авч архивласан. Нийт 8-н тогтоол, 4-н захирамж гаргасан ба дээд газарт явуулсан бичиг 7, ирсэн бичиг 11 бүртгэгдсэн байна. 2024 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 06:00 цагт хэсгийн хороодын санал авах ажиллагааг эхлүүлж бүх хэсэгтэй холбогдож нээсэн мэдээллийг хүлээн авсан.11 цагт хэсгүүдээс ирцийн мэдээ авч ажиллалаа. 1-р хэсэг 33%, 2-р хэсэг 16%,3-р хэсэг 16%,4-р хэсэг 21%, 5-р хэсэг 30%-ийн ирцтэй байв. 15 цагийн байдлаар ирцийн мэдээ авахад 1-р хэсэг 69.23%, 2-р хэсэг 55%, 3-р хэсэг 43.78%, 4-р хэсэг 54.07%, 5-р хэсэг 51.87%-ийн ирцтэй байна. 17:00 цагаас намуудын төлөөллөөр хяналтын тооллого хийх сугалаа татууллаа. Нийт 5-н хэсгээс 3-н хэсэг дээр тооллого хийх тул 2 намын төлөөлөл 1, 1 хэсэг сонгож үлдсэн 3-н хэсэг дээр хяналтын тооллого хийхээр тохилцов. 3, 4, 5-р хэсгийн хороод хяналтын тооллого хийхээр сонгогдов. 19:00 цагт бүх хэсгүүд мэдээгээ амжилттай дамжуулж 3, 4, 5 дугаар хэсгүүдэд хяналтын тооллогыг зохион байгуулж ажиллалаа.

Сумын ИТХ-ын 22 дугаар хуралдаан болж өнгөрлөө.

2024-09-27 111
Сумын ИТХ-ын 22 дугаар хуралдаан болж өнгөрлөө. Хуралдаанаар сумын 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлав.

"Хамгийн дулаахан газар- Аз жаргалтай гэр бүл" өдөрлөгийг зохион байгууллаа.

2024-08-31 118
Сум болон аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос "Хамгийн дулаахан газар- Аз жаргалтай гэр бүл" өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт багийн засаг дарга нар, эмэгтэйчүүдийн төлөөлөл нийт 60 гаруй иргэд, албан хаагчид мөн баг бүрээс 5-н хос гэр бүлүүд оролцлоо. Өдөрлөгийн үеэр "Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь", "Архинаас татгалзъя", "Угийн бичиг хөтөлж хэвшье", "Эмэгтэйчүүд- Өрхийн менежерүүд", "Гэр бүлийн эрүүл мэндээ гартаа атгая" гэх мэт маш олон сэдвээр лекц, сургалт зохион байгууллаа.

Сумын ИТХ, ЗДТГ-н хамт олон 2 наадмын талбай болон ойр орчны цэвэрлэгээ хийв.

2024-07-18 115
Сумын ИТХ, ЗДТГ-н хамт олон наадмын дараах өдрүүдэд ард иргэдийг уриалан, хамтарч 2 наадмын талбай болон ойр орчинд цэвэрлэгээ хийв.

Хэв журам сахиулах хороо Баяр наадмын зохион байгуулалтын зураглал

2024-07-10 124
Хэв журам сахиулах хорооноос Баяр наадмын зохион байгуулалтын зураглалыг гарган мэдээллэж байна.

100-н жилийн ойн хөтөлбөр

2024-06-20 108
Сумын 100-н жилийн ойн хөтөлбөр танилцуулж байна.

"СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДСЫГ ХЭРХЭН БӨГЛӨХ ВЭ?" ЗААВАР

2024-06-10 139
📍СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДСЫГ ХЭРХЭН БӨГЛӨХ ВЭ? Улсын Их Хурлын 2024 оны сонгууль ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР зохион байгуулагдаж буй тул энэ удаад 2 тусдаа саналын хуудас ашиглагдана. ✅Та жагсаалтын нэрсээс өөрийн тойрогт ногдох мандатын тоотой ТЭНЦҮҮ ТООНЫ нэр дэвшигчдийг сонгох ёстой. ✅ИЛҮҮ ЭСВЭЛ ДУТУУ санал тэмдэглэвэл тухайн саналын хуудас нь хүчингүй болохыг анхаарна уу. ✅Харин 2 дахь саналын хуудас дээр улсын хэмжээнд дэвшиж буй нам, эвслийн нэрс байрлана. Сонгогчид бид ЗӨВХӨН НЭГ НАМ ЭСВЭЛ ЭВСЛИЙГ дэмжиж саналаа өгнө. Илүүг тэмдэглэвэл саналын хуудас хүчингүй болно. ✅Та дээрх 2 саналын хуудасны аль нэг дээр нь тэмдэглэгээ хийх, эсвэл хоосон саналын хуудас өгөх боломжтой. #Боловсролтойсонгогч

Увс аймгийн Прокурорын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу тус газраас бэлтгэсэн тараах материал, гарын авлага, зурагт хуудсуудыг албан байгууллагууд, ард иргэдэд тарааж, мэдээллийн самбаруудад байршуулав.

2024-06-03 161
Увс аймгийн Прокурорын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу тус газраас бэлтгэсэн тараах материал, гарын авлага, зурагт хуудсуудыг албан байгууллагууд, ард иргэдэд тарааж, мэдээллийн самбаруудад байршуулав.

Хүүхдийн олон нийтийн байгууллагуудын дунд Дэвжээ тэмцээн зохион байгуулагдлаа.

2024-05-30 149
Сумын Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн олон нийтийн байгууллагуудын дунд "Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй", "Уншъя, ойлгоё" аянуудын хүрээнд Дэвжээ тэмцээн зохион байгуулагдлаа.. Тэмцээнд нийт 7 байгууллагын 160 гаруй сурагчид оролцсон бөгөөд багууд тэмцээний 5-н төрлөөр өрсөлдөж 1 дүгээр байрыг Охидын удирдах зөвлөл, 2 дугаар байрыг Эко клуб, 3 дугаар байрыг Өсвөрийн цагдаа бүлэг эзэллээ.

Хүүхдийн олон нийтийн байгууллагуудын дунд "Дэвжээ" тэмцээн зохион байгуулна.

2024-05-13 191
ИТХ, ГХУСАЗСЗ-өөс хүүхдийн олон нийтийн байгууллагуудын дунд "Дэвжээ" тэмцээн зохион байгуулахаар удирдамжийг хүргүүлсэн байна.

Сумын бөхийн холбоотой хамтран өсвөрийн бөхийн барилдаан зохион байгууллаа.

2024-05-11 190
Сумын бөхийн холбооны санаачлагыг албан байгууллагууд дэмжин өсвөрийн бөхийн барилдаан хамтран зохион байгууллаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 20 дугаар хуралдаан

2024-04-30 158
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 20 дугаар хуралдаан

Хуралдаан товлон зарлах тухай

2024-04-23 189
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 20 дугаар хуралдааны зар

Мэдээлэл

2024-04-09 233
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиас: 25.1 Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ. ▶️Шилжилт хөдөлгөөнийг 2024.4.29-ний өдрөөс эхлэн зогсоож, 2024.6.29-ний өдрөөс сэргээнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9092
7438 / 82%
1025 / 11%
301 / 3%
328 / 4%